БНХАУ-ЫН СЭРГЭЛТ ТАЙЛАНДАД ӨГӨӨЖӨӨ ӨГСӨӨР БАЙНА
Цар тахлын дараахь БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт нь Тайланд Улсын эдийн засагт эергээр нөлөөлж, ялангуяа тус улсын аялал жуулчлал, экспортын салбарын өсөлтөд нөлөөлж байна гэж Тайланд Улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ануча Бурапачайсри мэдэгджээ. “Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын эдийн засаг сэргэхийн хэрээр тус улсын худалдааны түнш улс, тэр дундаа Тайландын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, тухайлбал манай улсын энэ оны хоёрдугаар хагасын өсөлтийн үзүүлэлтэд нөлөөлж байна” гэж тэрээр TMB Thanachart банкны судалгааны дүнг иш татан хэлжээ. “БНХАУ эдийн засгаа нээж, тус улсаас Тайландыг зорьж буй жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь аялал жуулчлал, экспорт, үйлчилгээ зэрэг олон салбарт үр өгөөжөө өгсөн" гэж Ануча хэлэв. Энэ онд БНХАУ-аас 5.3 сая орчим жуулчин Тайланд Улсад зочлох төлөвтэй байгаа бөгөөд тэд тус улсын эдийн засагт 400 тэрбум баат (12 тэрбум ам доллар)-ын орлого оруулах төлөвтэй байгааг ноён Ануча онцлов. Цар тахлын өмнөх 2019 онд БНХАУ-аас 10 сая жуулчныг Тайланд Улс хүлээн авсан нь тухайн жилийн нийт гадаадын жуулчдын 28 хувийг эзэлж, 500 тэрбум баатыг зөвхөн хятадын жуулчид Тайландын эдийн засагт оруулж байжээ.