images

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МУН МЬЯНМАРЫН НЕЙ ПИ ТАУ ХОТОД АЙЛЧЛАВНҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МУН МЬЯНМАРЫН НЕЙ ПИ ТАУ ХОТОД АЙЛЧЛАВ

МЭДЭЭ

2023-04-26

337

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Мьянмарт хүрэлцэн ирсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Даваа гарагт мэдээлэв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн зүгээс Бан Ги Муны айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч тэрээр Нелсон Манделагийн үүсгэн байгуулсан дэлхийн удирдагчдын "ахмадууд" бүлгийн гишүүн бөгөөд одоогоор энх тайвныг сурталчилах, мөргөлдөөнийг намжаах үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Бан Ги Мун болон түүний баг Мьянмарын нийслэл Нэй Пи Тау хотод хүрэлцэн ирж, тэднийг Мьянмарын Батлан ​​хамгаалах болон Гадаад хэргийн дэд сайд нар хүлээн авч уулзсан талаар тус улсын төрийн Global New Light агентлаг мэдээлэв.

Бан Ги Муны хувьд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Мьянмарт хэд хэдэн удаа айлчилж, тус улсын цэргийн дэглэмийн удирдлагатай хэлэлцээ хийж, янз бүрийн түвшинд тохиролцоонд хүрч байсан. Тэрээр 2009 онд тухайн үеийн цэргийн дэглэмийн удирдагч Тан Шветэй уулзаж, Аунг Сан Сү Чиг суллах талаар хүсэлт тавьж байсан боловч түүнийг Аунг Сан Сү Читэй уулзуулаагүй байна. Харин 2016 онд Аунг Сан Сү Чиг гэрийн хорионоос суллагдаж, Мьянмарын де-факто удирдагчаар ажиллаж байх үед Бан Ги Мун тус улсад дахин айлчилж, олон үндэстний зэвсэгт бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулах оролдого хийхэд дэмжлэг үзүүлж байв.