images

2023 ОНД АСЕАН-НЫ БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2023-01-09

196

Дэлхийн эдийн засаг уналтад орж байгаа энэ цаг үед АСЕАН-ны эдийн засаг олон улсын хэмжээнд онцгой өсөлт үзүүлэх цөөн бүлэг улс болно гэж Сингапурт төвтэй Зүүн өмнөд Азийн томоохон банк болох United Overseas Bank (UOB)-ны шинжээчдийн бэлтгэсэн илтгэлд дурджээ. “АНУ, Их Британи, Европын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, АНУ-Хятадын харилцаа хүйтэрч, Орос-Украины сөргөлдөөн улам хурцдаж байгаа ч 2023 онд АСЕАН-ны улсын эдийн засаг энэ онд тогтвортой байх нөхцөл байдал хангагдсан” гэж тус илтгэлд дурдсан байна. UOB-гийн тайланг бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, тус банкны Индонез дэх салбарын Ахлах дэд ерөнхийлөгч Энрико Танувижажагийн үзэж буйгаар АСЕАН-ны бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдалд дараахь 10 хүчин зүйл нөлөөлөх ажээ. Үүнд:

1. Цар тахлын дараахь эдийн засгийн сэргэлт эрчтэй өрнөсөн;

2. Аж үйлдвэрлэл цар тахлын өмнөх түвшинг давсан;

3. Гадаад худалдаа нэмэгдсэн;

4. Аялал жуулчлалын салбарыг амжилттай сэргээсэн;

5. Харьцангуй тогтвортой инфляци;

6. Нийлүүлэлт хэвийн байдалд шилжсэн;

7. Шууд хөрөнгө оруулалтын урсгал хэвийн болсон;

8. Гадаад валютын нөөц хангалттай хэмжээнд байгаа;

9. Импортын төлбөрийн чадвар сайн;

10. Богино хугацаанд төлөх өрийн түвшин бага хэмжээнд зэрэг болно.

Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст цар тахлын хязгаарлалтыг цуцалснаар АСЕАН-ны улсын эдийн засаг сэргэж, экспорт хэмжээ өсөж, дотоодын хэрэглээ нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж Энрико Танувижажа дурджээ.