images

МАЛАЙЗ ЕХ-НД НИЙЛҮҮЛЭХ ДАЛ МОДНЫ ТОСНЫ ЭКСПОРТОО ЗОГСООХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-01-16

227

Европын холбооны Сэргээгдэх эрчим хүчний удирдамжийн (the EU's renewable energy directive) дагуу дал модны тосонд суурилсан түлшийн ашиглалтыг үе шаттайгаар 2030 он гэхэд зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулж дэлхийн хэмжээнд дал модны тос үйлдвэрлэгч хоёр дахь томоохон улс Малайз ЕХ-нд нийлүүлэх дал модны тосны экспортоо зогсоохоор төлөвлөж буй ажээ. Малайз, Индонез нь дал модны тосны импортыг хязгаарлах талаарх ЕХ-ны бодлогыг эсэргүүцэж ирсэн бөгөөд энэхүү хязгаарлалт нь Холбооны зүгээс дотоодын тосны ургамлын үйлдвэрлэгчдийг хамгаалах, импортод зохиомлоор саад бий болгож буй протекционист алхам хэмээн үзэж байна. Дэлхийн дал модны тосны экспортын 85 хувийг нийлүүлдэг Индонези, Малайз нь ЕХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж Дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргаад байна. Дал модны тос үйлдвэрлэгч дээрх хоёр улс ЕХ-ноос тавьж буй шаардлагыг хангах үүднээс дал модны тосны баталгаажуулалтын стандартыг өндөржүүлж, байгаль орчны хамгаалал, хүнсний аюулгүй байдлын стандартыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсан боловч ЕХ шинээр хязгаарлалт тогтоосоор байна гэж эдгээр улсын төлөөлөгчид мэдэгджээ. 2022 онд Малайзын дал модны тосны экспортын 9.4 хувийг ЕХ эзэлж, нийт 1.47 сая тонн болжээ. Харьцуулахад 2015 оны Малайзаас ЕХ-нд нийт 2.43 сая тонн дал модны тос нийлүүлж байжээ.