ТАЙЛАНДАД НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗЭЭЛИЙН АРИЛЖАА (CARBON CREDIT) ЭРХЛЭГЧДИЙГ БҮРТГЭНЭ
Тайландын Aж үйлдвэрийн холбоо (the Federation of Thai Industries) энэ Даваа гарагаас эхлэн өөрийн боловсруулсан FTIX платформд суурилж тус улсад анх удаа нүүрстөрөгчийн зээлийн арилжаа (carbon credit) эрхлэгчдийг бүртгэж, арилжаа хийх зөвшөөрөл олгож эхлэх гэж байна. Цахим арилжааны FTIXплатформыг тус холбооны дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн (Climate Change Institute) ажиллуулна гэж Холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны дарга Сувит Торранинфанит мэдэгдэж, Даваа гарагт Тайландын нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах сайн дурын хөтөлбөр (Thailand Voluntary Emission Reduction ProgramT-VER)-ийн хүрээнд нүүрстөрөгчийн хийн арилжаанд оролцохсонирхолтой компаниудыг бүртгэх ажээ. FTIX платформыг нэвтрүүлснээр импортлогч улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах стандартыг дагаж мөрдөхөд зориулж нүүрстөрөгчийн зээл авах боломж Тайландын экспортлогч компаниудад нээгдэх юм. FTIX платформын ил тод байдлыг хангах үүднээс Хяналтын хороо байгуулж, гишүүдээр нь Холбоо болон бие даасан төлөөлөгчид ажиллах ажээ. FTIX платформд 45 салбарын нийт 12,000 орчим компани бүртгүүлэх төлөвтэй байна.