ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛИЙН ҮЕЭР АЯЛАХ ХАЙЛТААР ТАЙЛАНД ТОДРОВ
Хятадын шинэ жилийн долоо хоног эхлэхээс өмнө аялах газрын хамгийн их хайлтаар Тайланд Улс тодорсон бөгөөд тус улсын Суварнабуми нисэх буудалд 1 дүгээр сарын 16-наас 28-ны өдөр нийт 1,8 сая орчим хятад жуулчин ирэх төлөвтэй байна.
Аялал жуулчлалын маркетингийн Sojern платформын өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Тайланд хоёрт тодорч байсан бол одоо ийнхүү шат ахижээ. Энэ онд Тайланд Улстай холбоотой хайлт бүс нутгийн аялал жуулчлалтай холбоотой нийт хайлтын 26.7 хувийг эзэлж байна.
Сингапур, АНУ,Тайвань,Тайланд, Японы жуулчдын дунд хятадын шинэ жилийн үеэр нисэх хамгийн их таалагдах чиглэлд Ази, Номхон далайн бүс нутгийн хотууд байгаа талаар Sojern платформ мөн мэдээлэв.
Үүний сацуу Суварнабуми нисэх буудлын захирлын хэлснээр 1 дүгээр сарын 16-наас 28-ны өдөр нийт 1,8 сая орчим буюу өдөрт дунджаар 139.938 зорчигч ирнэ гэсэн тооцолол байна. Эдгээрийн 1,3 сая орчим нь олон улсын жуулчид, 454.996 нь дотоодын жуулчид байх ажээ. Суварнабуми нисэх буудал энэ хугацаанд өдөрт дунджаар 843 нислэг, нийтдээ олон улсын 7635, дотоодын 3330 нислэг хүлээн авах талаар тус буудлын захирал ярив. Үүнтэй холбогдуулан нисэх буудал дахь шалган нэвтрүүлэх нэвтрүүлэх цэг болон шилжилт, хөдөлгөөний албаны ажилтны тоог нэмэгдүүлж байна.