ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭВ
Өнгөрсөн 2022 онд гадаадын 583 аж ахуйн нэгж Тайландад бизнесээ нээж, нийт 128.77 тэрбум баатын хөрөнгө оруулалт хийж, тус улсын 5253 иргэнийг ажлын байраар хангасан гэж Тайландын Худалдааны дэд сайд Синит Лерткраи мэдэгдэв. Тухайлбал, өнгөрсөн онд Тайландад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр Япон (151 аж ахуйн нэгж), Сингапур (98 аж ахуйн нэгж), АНУ (71 аж ахуйн нэгж), Хонконг (40 аж ахуйн нэгж), БНХАУ (31 аж ахуйн нэгж) жагссан байна. “Гадаадын хөрөнгө оруулагчид Тайландын дэд бүтэц, зорилтот аж үйлдвэрийн салбарт стратегийн хөрөнгө оруулалт хийж байна” гэж Худалдааны дэд сайд Синит дурдаж, гадаадын 119 аж ахуйн нэгж Тайландын Дорнын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад 52 тэрбум 870 сая баттын хөрөнгө оруулалт хийсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 41 хувийг эзэлж байгааг онцлов. “Дорнын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад Японы 47, Хятадын 11, Сингапурын 11 аж ахуйн нэгж хөрөнгө оруулсан” гэж тэрээр мэдээлэв. Дорнын эдийн засгийн коридорын аж үйлдвэр, ложистик агуулахын систем, инженерийн болон техникийн үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалт чиглэж буйг гэж Худалдааны дэд сайд Синит Линит онцлов.