"EASTERN AVIATION CITY” ТӨСӨЛД НИЙТ 300 ТЭРБУМ БААТ (8.82 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР) ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Бангкок хотоос зүүн зүгт, Районг мужийн Баанчан дүүргийн Пла дүүрэгт байрладаг У-Тапао олон улсын нисэх буудлыг шинэчлэх “Eastern Aviation City” төсөлд нийт 300 тэрбум баат (8.82 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээр тайландын Засгийн газар төлөвлөжээ. Шинэчлэгдсэн нисэх онгоцны буудлынзорчигчийн шинэ терминалыг Бангкокийн Дон Мыанг, Суварнабум нисэх онгоцны буудалтай хурдны галт тэргээр холбож, тус байгууламжид худалдааны чөлөөт бүс, нислэгийн сургалтын төв, агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв зэргийг багтаасан 1040 га талбайд энэхүү бүтээн байгуулалт хийх ажээ. Шинэ нисэх буудал нь жилд 60-75 сая зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноос хойшхи эхний таван жилийн хугацаанд нийт 15,600 ажлын байр бий болгох юм. Шинэ нисэх буудлын дотоод дизайныг боловсруулахдаа Районг мужийн архитектурын уламжлалыг тусгах бөгөөд байгалын гэрлийг түлхүү ашиглаж, Тайландын дал мод, цэцэг ургамал бүхий эко орчин бүрдүүлж, Тайландын гудамжны хоол, жижиглэн худалдаа, үзвэр үйлчилгээний төв байрлах юм.