images

ХААН ХОЛБООНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙГ ТУСГАЙ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХОТ БОЛГОХ САНАЛ ТАВИВ

МЭДЭЭ

2023-02-01

208

Малайзын Хаан Ян ди-Пертуан Агонг Холбооны нутаг дэвсгэрийн өдрийг  тохиолдуулан Истана Негара хотод болсон хөрөнгө оруулалтыг дэмжих ёслолын арга хэмжээний үеэр тус улсын Засгийн газраас ард түмний сайн сайхан байдлыг хангаж, холбооны зарим нутаг дэвсгэрийг тогтвортой хөгжлийн хот болгон хөгжүүлэх хүчин чармайлт гаргахыг хүслээ. Ийнхүү тогвортой хөгжлийн хотыг хөгжүүлснээр орлого багатай өрхийн орлого, ажлын байрны тоог нэмэгдүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Хаан мөн Куала Лумпур, Путражая, Лабуан зэрэг холбооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг шар усны үерийн хор уршгийн талаар дурдаж, энэ нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа тул асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн Холбооны нутаг дэвсгэрийн газар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон сууцжуулах арга хэмжээ авч байгааг сайшааж, Куала Лумпур хотын захиргаанд хандан тус хотын тохижилт, үзэмжийг сайжруулан "хоёр, гуравдугаар зэрэглэлийн биш нэгдүгээр зэрэглэлийн хот болгох”-ыг уриалав. Энэ үеэр мөн 15 дахь удаагийн бүх нийтийн сонгуулийн дүнгээр Ерөнхий сайд Датук Сери Анвар Ибрахим эв нэгдлийн Засгийн газар байгуулж, эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч байгаад сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэв.