МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД ХИЛ ОРЧМЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦАНА
Малайз болон Тайландын Ерөнхий сайд нар эдийн засгийн харилцаа, тэр дотроо хил дагуу орших Тайландын өмнөд хэсгийн таван муж болон Малайзын хойд хэсгийн дөрвөн муж хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим эхнэрийн хамтаар Тайландын Засгийн газрын зочны хувиар уригдаж, энэ нь түүний АСЕАН-ны гишүүн улсад хийж байгаа тойрон айлчалын нэг хэсэг болох талаар Тайландын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ануча Бурапачайсри мэдээлэв.
Ерөнхий сайд Анвар Ибрахим Тайландын Ерөнхий сайд Прают Чан-о-ча-тай Пүрэв гарагт уулзах бөгөөд Тайланд, Малайзын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт болон дэд бүтцийг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцах ажээ.
Хоёр тал одоо байгаа механизмаар дамжуулан худалдааг хөнгөвчилж, тарифын саадыг багасган 2025 он гэхэд худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна. Мөн резинэн бүтээгдэхүүн, халал хүнс, эрчим хүч, цахим эдийн засаг, ногоон технологийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллана.
Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр тал КОВИД-19 цар тахлын дараахь эдийн засгийн сэргэлт, бүс нутаг болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцох юм.