images

ЯПОН, ИНДОНЕЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МЭДЭЭ

2023-02-20

223

Япон, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд  Японы ГХЯ-ны Зүүн Өмнөд, Баруун Өмнөд Азийн газрын дэд захирал Канеко Казуяа Бямба гарагт Жакартад айлчлах үеэрээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн Индонезид, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн Японд хийсэн айлчлалаар хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байгааг талууд нотолсон. Энэтхэгийн далай, Номхон далайн хооронд оршдог Индонезийг геостратегийн чухал байршилтай, асар их нөөц баялагтай онцгой түнш гэж Японы тал үздэгийг Канеко Казуяа тэмдэглэжээ. Индонез Улс нь 2050 он гэхэд дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болно гэсэн судалгаа гарсныг тэрээр иш татаж, Индонезийн цаашдын үсрэнгүй өсөлтөд нөлөөлөх гол нэг хүчин зүйл нь тус улсын залуу, чадварлаг залуу иргэд гэдгийг онцлов. Тэрээр Индонез нь дэлхийн хэмжээнд лалын шашин шүтлэгтэй хамгийн олон иргэн бүхий, идэвхтэй ардчилсан улс гэж тодорхойлов. Хоёр улс цаашид худалдаа, эдийн засаг, далайн тээвэр, бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг ноён Канеко Казуяа онцлон тэмдэглэжээ.