НУСАНТАРА ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСЭЛТ БОЛГОВ
Индонезийн Далайн хэрэг, хөрөнгө оруулалтыг зохицуулах Төрийн сайд Лухут Бинсар Панжайтан Ерөнхийлөгч БНХАУ-д ажлын хийх үеэрээ Хятадын Үндэсний Хөгжил, шинэчлэлийн Хорооны дарга Жэн Шанжиетэй албан ёсны уулзалт хийх үеэрээ Жоко Видодогийн “халуун мэндчилгээг” уламжилж, хятадын талыг Индонезийн шинэ нийслэл Нусантара хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг урьсан гэж тэрээр твиттер хуудсандаа дурджээ. Тэрээр “Бээжингийн олон улсын нисэх буудалд газардсаныхаадараа Хятадын Үндэсний Хөгжил, шинэчлэлийн Хорооны дарга Жэн Шанжиетэй албан ёсны уулзсан. Түүнтэй уулзаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа, учир нь дарга Жэн Шанже үүрэгт ажилдаа орсны дараа хамгийн түрүүнд Индонезийн төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авч уулзав” гэж Төрийн сайд Лухут Бинсар бичжээ. Уулзалтын үеэр талууд Индонез дэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, тухайлбал Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд яригдаж буй Global Maritime Fulcrum төсөл (GMF-BRI), Нусантара хотын бүтээн байгуулалт зэрэг төслийн талаар ярилцжээ. "Бид Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэгний явц, Хойд Калимантан муж дахь аж үйлдвэрийн ногоон бүс, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд яригдаж буй Global Maritime Fulcrum төсөл (GMF-BRI), Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр яриа өрнүүллээ. Ялангуяа Нусантара дахь бүтээн байгуулалтын асуудалд бид ихээхэн анхаарч байгааг хятадын талд онцлон тэмдэглээрэй гэж Ерөнхийлөгч Жоковигийн захисныг би уламжилсан. Тиймээс бид Хятадаас дэмжлэг авна гэж найдаж байна” гэж Төрийн сайд Лухут мэдэгдэв. Тэрээр мөн Шанжие даргыг Индонезид хүрэлцэн ирэхийг албан ёсоор урив. Хоёр улсын эдийн засгийн харилцаа сүүлийн үед өргөжиж, 2014-өөс 2022 оны хооронд БНХАУ-аас Индонезид хийсэн нийт хөрөнгө оруулалт 30.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.