Нутаг дэвсгэр:
|
- Нутаг дэвсгэрийн хэмжээ: 676,578 км2 талбай (дэлхийд 39-т ордог);
- Байршил: Энэтхэг-Хятадын хойгийн баруун хэсэгт;
- Хөрш улс: Бангладеш, БНХАУ, БНЭУ, БНАЛАУ, Тайландын Хаант Улс;
|
Хүн ам:
|
- Хүн амын тоо: 57.3 сая (2024 онд);
- Үндэс, угсаа: нөлөө бүхий 8 том, 135 жижиг үндэстэн ястан байдаг ба нийт хүн амын 68% нь Бамар (Мьянмар), 9% нь Шан, 7% нь Карэн, 4% нь Ракин, 3% нь Хятад, 2% Энэтхэг, 2% нь Мон, 5% нь бусад үндэстэн эзэлдэг;
- Хүн амын 42.8% нь 25-54, 26.7% нь 0-14, 18.6% 15-24, 11.9% нь 55-аас дээш настай;
- Хүн амын өсөлт жилд: 0.71% (2024 онд);
- Дундаж наслалт: 67.96;
- Хүйсийн харьцаа: 0.93 эрэгтэй/1 эмэгтэй;
|
Албан ёсны хэл:
|
- Бирм хэл (Төвд хэлний бүлэгт хамаардаг);
|
Шашин:
|
- Нийт хүн амын 89% нь буддист, 4% нь христ, 4% нь исламын шашинтай
|
Нийслэл:
|
- Нейпидо хот, 924,608 оршин суугчидтай;
- Далайн түвшнээс 115 метрт байралдаг;
|
Засаг захиргааны нэгж:
|
- Нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд 7 бүс, 7 мужаас бүрддэг;
- Нийт 63 дүүрэг, 312 хот суурин, 65148 тосгонтой
|
Улсын бэлгэ тэмдэг, онцлог:
|
- Буддын шашны өлгий нутгийн нэг болох Мьянмарын 2600 жилийн түүхтэй “Шведагон” алтан суврага;
- Бирмын анхны Вант улс Баган гүрний (11-13 дугаар зуун) туурь. Жуулчдын Зүүн, Өмнөд Азийг зорьж очих сонирхолтой газрын нэг (Хубилай хааны цэрэг Баган руу 1277, 1283, 1287 онд довтолж байсан түүх байдаг);
- Нобелийн энхтайвны шагналт, ардчиллын төлөө тэмцэгч хатагтай Аунг Сан Сү Чий;
- Эрдэс баялгийн арвин нөөцтэй бөгөөд Мьянмарын бадмаараг, хаш зэрэг эрдэнийн чулуу хамгийн сайн чанартайд тооцогддог;
|
Үндэсний баяр:
|
- Тусгаар тогтнолын өдрийг 1 дүгээр сарын 4-нд тэмдэглэдэг.
|
УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО
|
Үндсэн хууль:
|
- Анхны Үндсэн хууль 1947;
- Хоёрдахь Үндсэн хууль 1974;
- Гуравдахь буюу одоогийн Үндсэн хуулийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан;
|
Засаглалын хэлбэр:
|
- Ерөнхийлөгчийн холимог тогтолцоотой
|
Ерөнхийлөгч:
|
- Мьинт Све 2021 оны 2 дугаар сарын 2-ноос Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон;
- Генерал Мин Аунг Хлайнг (төрийн эргэлтийн дүнд 2021 оны 2 дугаар сарын 2-нд Төрийн удирдах зөвлөл (State Administration Council)-ийн тэргүүнээр өөрийгөө зарласан)
|
Парламент
(Холбооны Ассамблей)
|
- Ассамблейн хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхим нь 440 суудал (үүнээс 110 суудал нь цэргийн), Үндэстний танхим нь 224 суудалтай (үүнээс 56 суудал нь цэргийн);
- Ассамблейн дээд танхимын дарга Ман Вин Хайнг Тан, бүрэн эрхийн хугацаа 4 жил;
- Ассамблейн доод танхимын дарга Вин Мент, бүрэн эрхийн хугацаа 4 жил;
|
Төрийн зөвлөх (Ерөнхий сайдын үүрэгтэй ижил төстэй):
|
- Хатагтай Аунг Сан Сү Чий (одоогоор гэрийн хорионд байгаа)
|
Гадаад хэргийн сайд:
|
- Хатагтай Аунг Сан Сү Чий, бүрэн эрхийн хугацаа 4 жил
|
Сонгуулийн тогтолцоо:
|
- Мажоритар тогтолцоотой;
- Үндсэн хуулийн дагуу бүх нийтийн сонгуулийг 4 жил тутам зохион байгуулдаг бөгөөд 25% (166 гишүүн)-ийг цэргийн эрх мэдэлтнүүд шууд томилдог. Харин 75% (498 гишүүн)-ийг ард түмний санал асуулгаар тодруулдаг.
|
Сүүлийн сонгуулийн дүн:
|
- 2020 оны 11 дүгээр сарын 8-нд болсон сонгуулийн дүнд Ардчиллын төлөөх үндэсний лиг нам нийт 476 суудлаас 397 суудал авч үнэмлэхүй олонхи болсон;
- Засгийн эрхийг баригч нам: Ардчиллын төлөөх үндэсний лиг нам;
|
Улс төрийн гол нам:
|
- 23 улс төрийн нам төрийн болон орон нутгийн сонгуульд тодорхой хэмжээний суудал авсан;
- Эрх баригч нам болох Ардчиллын төлөөх үндэсний лиг нам нь зүүний, популист үзэлтэй нам;
- Холбооны эв нэгдэл, хөгжлийн нам (Мьянмарт цэргийнхэн төрийн эрх барьж байх үед байгуулагдсан цэргийн угшилтай нам юм)
|
ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
|
Дотоодын нийт бүтээгдэхүүн
|
- 64.82 тэрбум ам.доллар (2023 онд)
|
ДНБ-ний өсөлт
|
- ДНБ-ний өсөлтийн хэмжээ: 1.2% (2024 онд)
|
Нэг хүнд ноогдох ДНБ
|
- Нэг хүнд ноогдох ДНБ 1168 ам.доллар (2023 оны 12 дугаар сарын байдлаар)
|
Дундаж цалин
|
- Дундаж цалин 300 ам.доллар (цалингийн доод хэмжээ 55 ам.доллар буюу өдөрт 4800 бирм кьят буюу 2.3 ам.доллар)
|
Эдийн засгийн гол салбар
|
- Хөдөө аж ахуй 45 % (2023 онд)
- Аж үйлдвэр 38.8%
- Үйлчилгээний салбар 33%
|
Төсвийн алдагдал
|
- ДНБ-ийн 6.4 хувь (2023 онд)
|
Ядуурлын түвшин
|
|
Инфляцийн түвшин
|
|
Хөдөлмөр эрхлэлт:
|
- 59.91% (2024 онд)
- Ажилгүйдлийн хэмжээ: 2.8% (2023 онд)
|
Гадаад худалдаа
|
Экспорт:
26.9 тэрбум ам.доллар (2022 оны байдлаар)
Жич: Энэхүү албан ёсны мэдээнд Тайланд, БНХАУ, Бангладеш руу хууль бусаар гаргадаг мод, үнэт чулуу, хар тамхи, тутрага зэрэг бүтээгдэхүүнийг тусгадаггүй байна.
Экспортын гол түнш:
БНХАУ 33,7%, Тайланд 21,4%, Япон 6,1%, БНЭУ 5,7%, АНУ 4%, бусад 29,1%.
Экспортын гол бүтээгдэхүүн:
Байгалын хий, мод, далайн загас, тутрага, бэлэн хувцас, эрдэс баялаг, үнэт чулуу, будаа
Импорт:
29.7 тэрбум ам. доллар (2022 оны байдлаар)
Жич: Энэхүү албан ёсны мэдээнд Тайланд, БНХАУ, Малайз, БНЭУ зэрэг улсаас хууль бусаар оруулж буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, дизель түлш зэрэг бүтээгдэхүүнийг тусгадаггүй байна.
Импортын гол түнш:
БНХАУ 31,6%, Сингапур 17,7%, Тайланд 13.5%, Индонез 7,9%, Малайз 5,4%, бусад 23,9%.
Импортын гол бүтээгдэхүүн:
Газрын тос, пластик, машин төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, цемент, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, бордоо
|
Байгалийн баялаг
|
Байгалын хий, мод, цайр, гянт, зэс, нүүрс, хар тугалга, гантиг, газрын тос, үнэт чулуу
|
Гадаад өр
|
- 43 тэрбум ам.доллар буюу ДНБ-ний 58.5% (2023 оны байдлаар)
|
Мөнгөний нэгж, ханш:
|
- Мөнгөний нэгжийн нэр: кьят,
- 1 ам.доллар = 2098 кьят (2024 оны 9 дүгээр сарын байдлаар),
|