БУЦАХ ҮНЭМЛЭХ

2024-09-06


Монгол Улсын иргэн гадаад паспортоо хаясан, эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй тохиолдолд Travel document буюу буцах үнэмлэх авна.

Бүрдүүлэх материал:

  • Буцах үнэмлэх олгохыг хүссэн Элчин сайдын яамны нэр дээр гаргасан өргөдөл,
  • Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/,
  • Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа,
  • 3.5х4.5 см-ийн хэмжээтэй цээж зураг хоёр хувь,
  • Буцах үнэмлэх, үйлчилгээний хураамж (Үйлчилгээний хураамжийг энд дарж харна уу.) төлсөн баримт (банкаар тушаасан байна) 

Дээрх материалыг бүрдүүлж, Элчин сайдын яаманд авчирна.

Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд л олгодог. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм.

Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.