НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
2024-09-06
Элчин сайдын яам нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.
- Иргэний үнэмлэх,
- Төрсний гэрчилгээ,
- Нас барсан тухай цагдаа эсвэл эмнэлгийн магадлагаа, нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт (Орчуулгын хамт),
- Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний хураамжийг энд дарж харна уу)