ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Гадаад харилцааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс хамтран Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт Монгол Улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 5 өвийн газрын талаар нийтлүүлснийг хүлээн авч танилцана уу.