images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-12-14

342

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2022 оны 12 дугаар сарын 07-12-ны өдөр Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит 3 дахь удаагийн “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” амжилттай болж өндөрлөв. Тус олон улсын загварын долоо хоног арга хэмжээнд “Michel & Amazonka” оролцсон бөгөөд ивээн тэтгэгчээр “АПУ” ХК болон “МИАТ” ХК ажиллав. Арга хэмжээнд 60 гаруй улсын загвар зохион бүтээгчид оролцсоноос Монгол Улсыг төлөөлж оролцсон “Michel & Amazonka” тайланд торгоор урласан үндэсний болон орчин үеийн хувцасны загвараар өрсөлдөж, эхний 4 дүгээр байранд шалгарав. Энэ жилийн оролцогчдын бүтээлийг шалгаруулах шүүх бүрэлдэхүүнд “Jimmy Choo” ажилласнаас гадна арга хэмжээг дэлхийн загварын чиг хандлага, амьдралын хэв маягийг тодорхойлдог “Fashion TV” олон улсын загварын телевиз шууд дамжуулсан юм.

Тайландын Хаант Улсын “King Power” дэлгүүрт “Чингис хаан” бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байгаа “АПУ” ХК нь “Чингис хаан”, “Eden” зэрэг нэрийн бүтээгдэхүүнээ тус арга хэмжээний үеэр мөн сурталчилж оролцлоо. “Чингис Хаан” бүтээгдэхүүний сурталчилгааг “Netflix” компанийн “Midnight Asia” цуврал дээр гардаг Тайландын алдартай эмэгтэй бартендерийн нэг болох Тамарин “Махам” Күүпер хийсэн бөгөөд өөрийн арга, техник, орц, найруулгаар коктейль хийж, бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Харин “Michel & Amazonka” дизайнерын урласан “Чингис хаан” брэндийн загварыг Тайландын 2022 оны мисс тэмцээний тэргүүн дэд мисс Наттая Хади, Нутта Тонкаев нар өмсөж, сурталчлав.