images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-05-30

178

Тайландын фото зурагчин Жатенипат Кетпрадит буюу JKBoy-ийн Монголын Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газраар аялж, авсан зургаараа Бангкок хотын “Ривер сити Бангкок” төвд үзэсгэлэн гаргаад байна. “People and Their World” нэртэй энэхүү үзэсгэлэнг “Nikon Thailand” ивээн тэтгэсэн бөгөөд 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

“Photographer of the Year at One Eyeland Awards 2021”, “International Portrait photographer of the year 2021” шагналыг авсан энэхүү зурагчины бүтээлийг үнэгүй үзэж сонирхохоор бол “Ривер сити Бангкок” төвийн 2 дугаар давхарт очиж түүний авсан сонирхолтой зургыг үзнэ үү.