images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-05-30

277

НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит чуулган болж өндөрлөв.

Тайландын Бангкок хотноо энэ сарын 23-27-ны өдөр НҮБ-ын АНДЭЗНК-ын 78 дугаар чуулган амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн чуулганаар хэд хэдэн шийдвэр гаргасны дунд “НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын далан таван жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглал: Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг урагшлуулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг баталсан явдал байв.

Мөн тус чуулганы далан таван жилийн ойн хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтран Тусгай арга хэмжээ зохион байгуулав. Чуулганы үндсэн хуралдааны дэд даргаар Монгол Улс сонгогдон ажиллав. Тусгай арга хэмжээг ДГХОУСТ-ийн захирал Д.Дөлгөөн даргалж оролцлоо.