images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-06-07

220

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцож байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус бага хурлын үеэр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини нартай хоёр талын уулзалт хийж, Ази, Номхон далайн бүсийн сайд нарын Дугуй ширээний уулзалтад илтгэгчээр оролцоно.

“Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр 1. Сурлагын хоцрогдлыг нөхөх, суралцахуйн хямралыг даван туулах, 2. Боловсрол дахь тэгш байдал, хүртээмж, жендэрийн асуудал, 3. Цахим шилжилт, 4. Дээд боловсрол, насан туршдаа суралцахуй, 5. Боловсролын эдийн засаг ба засаглал, 6. Боловсролын чиг хандлага, 7. Бага насны хүүхдийн асаргаа, сувилгаа ба боловсрол, 8. Өсвөр үе, залуучуудын суралцахуй болон ур чадварыг хөгжүүлэх, 9. Багшлахуй, 10. Боловсролын хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг сэдвээрх салбар хуралдаан зохион байгуулж, хурлын төгсгөлд “Бангкокын баримт бичиг” гаргах юм.