images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2022-10-03

360

Тайландын Хаант Улс аялал жуулчлалын оргил сар, тухайлбал 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 6 сарын хугацаанд гадаад улсын иргэдийн тус улсад байх хугацаанд зарим өөрчлөлтийг оруулав.

Монгол Улс Тайландын Хаант Улстай 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Энгийн паспорт бүхий иргэдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрээр манай улсын иргэд Тайландын Хаант Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог.

Харин Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээний хүрээнд манай улсын иргэд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус улсад 45 хоног визгүй зорчих боломжтой болж байна.

Түүнчлэн Тайландын Хаант Улс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн коронавируст халдвартай холбогдсон бүхий л шаардлага, тэр дундаа гадаад улсын иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ, мөн “ПГУ” болон түргэвчилсэн шинжилгээний бичиг шаарддаг байсныг цуцалсан болно.