images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-09-22

291

НҮБ ба Эмэгтэйчүүд байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын АЗНДЭЗНК, НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2022 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдөр хамтран зохион байгуулж буй “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн форум”-д Олон улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар, Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл амжилттай оролцов.

Тус форумаар хүний эрх, байгаль орчинд ээлтэй бизнесийн салбарыг хөгжүүлэх, гарч буй ахиц дэвшлийг хурдасгах боломж болон тулгарч буй сорилтын талаар санал солилцсон бөгөөд Олон улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Л.Ундрах тус форумын гуравдугаар хэсэгт “Зүүн Ази болон Номхон далайн бүсийн хүүхдүүдэд тохиромжтой бизнесийн үйл ажиллагааг бий болгох нь” сэдвээр илтгэл тавив.