images

“MICHEL & AMAZONKA” ТАЙЛАНД ТОРГООР БҮТЭЭСЭН ЗАГВАРАА БАНГКОК ХОТНОО ДЭЛГЭНЭ

МЭДЭЭ

2022-12-08

334

Тайландын Ерөнхий сайдын Ажлын алба, Тайландын Соёл, сурталчилгааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа Эрхэмсэг Хатан хаан Сирикитийн нэрэмжит 3 дахь удаагийн “International Thai Silk Fashion Week” (Тайланд торгоны олон улсын загварын долоо хоног) арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Бангкок хотын Siam Paragon худалдааны төвд эхэллээ. Олон улсад нэр хүндтэй тус арга хэмжээнд 60 орчим улсын загвар зохион бүтээгчид оролцож, тайланд торгоор хийсэн үндэсний бүтээлээ үзүүлэх бөгөөд шилдэг бүтээлийг 12 дугаар сарын 11-ний өдрийн Ням гарагт шалгаруулах юм. Загварын долоо хоногт оролцогчдын бүтээлийг шалгаруулах шүүх бүрэлдэхүүнд “Jimmy Choo” зэрэг дэлхийд танигдсан загвар зохион бүтээгчид ажиллаж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Michel & Amazonka” Монгол Улсаа төлөөлөн оролцох ба 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тайланд торгоор бүтээсэн Монгол үндэсний болон орчин үеийн хувцасны загвараа танилцуулна. Энэ долоо хоногт эхэлсэн тус арга хэмжээний нээлтийн үеэр дэлгэсэн “Michel & Amazonka”-ийн монгол үндэсний нэг загвар нь одоогоор шилдэг 12 загвар зохион бүтээгчдийн тоонд шалгараад байна.