images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГЭРЧЛЭГДСЭН ИТГЭМЖЛЭЛИЙГ ӨӨРТ ОЙР БАЙРЛАХ ДУРЫН НОТАРИАТЧААС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

МЭДЭЭ

2022-12-08

284

Гадаад харилцааны яам, Монголын Нотариатчдын Танхим, “Интерактив” ХХК хамтран 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Цахим нотариат”-ын системийг үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлээд байна. 

“Цахим нотариат”-ын систем үйл ажиллагаанд нэвтэрснээр гэрчлэгдсэн итгэмжлэлийг тухайн төлөөлөгч өөрт ойр байрлах аймаг, нийслэл, дүүргийн дурын нотариатчаас итгэмжлэлийн зүүн доор буланд байрлах QR код, иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж авах боломжтой болсон тул иргэд Та бүхэн “Цахим нотариат” системийн https://e.notary.mn/consul/login цахим холбоосоор нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт).
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ.
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт. 

Анхаарах зүйлс:

  • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын ургийн овог, регистрийн дугаар, утасны дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв бичсэн байна.
  • Таны итгэмжлэл ажлын 1 өдрийн дотор системд бүртгэгдэнэ.