images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД СОМСАК ТЭПСУТИН-ТЭЙ УУЛЗАВ

МЭДЭЭ

2021-01-18

250

Тайландын Хаант Улсын Хууль зүйн сайд Сомсак Тэпсутинтэй 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж, манай талаас санаачилсан эрүүгийн болон иргэний хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх зэрэг дөрвөн гэрээг байгуулах явцыг шуурхайлах, манай Хууль зүйн, дотоод хэргийн яамны төлөөллийг АСЕАН-ны хуулийн салбарын уулзалт болон бусад олон улсын арга хэмжээнд урьж оролцуулах, Тайландад ял эдэлж буй манай иргэдийн эрүүл мэндэд нь анхаарал хандуулж, вакцинд хамруулахыг тус тус хүсэв. 
Дээрх гэрээг байгуулснаар хоёр талын холбогдох байгууллага олон шат дамжлаггүйгээр хоорондоо эрүүгийн болон иргэний чиглэлээр шууд мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.