images

ТАЙЛАНДЫН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГЫН ҮНДЭСНИЙ ИНСТИТУТЫН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

МЭДЭЭ

2021-01-07

269

Тус ЭСЯ-наас Тайландын Хөгжлийн Удирдлагын Үндэсний Институтийн Ерөнхийлөгч профессор Др. Кампол Панягомет, сургалтын асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч профессор Др. Нада Чумсом, Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах, дэд профессор Др. Каноккарн Каевнуч, Олон улсын харилцааны газрын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Фану Бунма нартай 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр цахим уулзалт хийв. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Сургууль болон Удирдлагын академийн боловсон хүчнийг үргэлжлүүлэн бэлтгэх, цаашид сургалтад хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, мөн судлаачдыг судалгааны ажил хийх боломжоор хангах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. Тус Их сургууль нь 11 факультеттай бөгөөд 10 факультет нь англи хэлээр сургалтаа явуулдаг байна. Одоогийн байдлаар манай улсаас 4 хүн тус сургуульд суралцжээ.