images

ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД БАТЛАН ХАМГААЛЛЫН САЙД ГЕНЕРАЛ ПРАЮТ ЧАН-О-ЧАД БАРААЛХАВ

МЭДЭЭ

2021-01-07

229

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд бөгөөд Батлан хамгааллын сайд генерал Прают Чан-о-чад 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр бараалхав. 

Уулзалтын үеэр хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөж, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх таван жилийн ажлын төлөвлөгөө байгуулж ажиллах, хоёр улсын хооронд хэд хэдэн олон улсын гэрээ байгуулж иргэд болон хөрөнгө оруулагч нарт худалдаа хийх нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр хүмүүсээ бэлтгэх, АСЕАН-ны хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хийх, КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх талаар Тайландын Засгийн газрын баримталж буй бодлого болон вакцинжуулалтын талаар санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсад 2021 онд зохион байгуулагдах “Хааны эрэлд” сургуулилтад тайландын талыг оролцохыг урив.