images

НҮБ-ЫН БСШУ-НЫ БАЙГУУЛЛАГЫН БАНГКОК ДАХ ТӨВ БОЛОН БҮС НУТГИЙН БОЛОВСРОЛЫН ТОВЧООНЫ ЗАХИРАЛ ШИГЕРҮ АОЯГИ-ТАЙ УУЛЗАВ

МЭДЭЭ

2021-08-30

199

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Бангкок дахь төв болон Бүс нутгийн боловсролын товчооны захирал Шигэрү Аоягитай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзалж, тус байгууллагын санаачилсан “UNESCO Creative Cities Programme”, “UNESCO Global Network of Learning Cities”-т хамрагдах, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон энх тайвны төлөөх соёлыг сурталчилах ажлыг тэргүүлэх, ЮНЕСКО-гоос боловсруулж буй хиймэл оюун ухааны ёс зүйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж болох талаар тус тус ярилцав. Уулзалтын үеэр тус байгууллагын дүрмийн оршил хэсгийн заалтыг уйгаржин монгол бичгээр бичсэн дурсгалын зүйлийг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссоос уламжилсныг Байнгын төлөөлөгч гардуулав.