images

ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ТАЙЛАНДЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ МАХА ЧАКРИ СИРИНДХОРНД БАРААЛХАВ

МЭДЭЭ

2021-10-11

212

Элчин сайд А.Төмөр Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд энэ оны 10 дугаар сарын 8-ны өдөр бараалхав. Элчин сайд Эрхэмсэг гүнжид Монгол Улсад түүний ивээл дор хэрэгжүүлж байгаа Хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих үдийн цайны хөтөлбөрийн явц байдлын талаар танилцуулж, уг төслийг цаашид алслагдмал аймаг, сумдад өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мөн Тайландын хөдөө аж ахуйн зориулалттай усны нөөцийг нэмэгдүүлэх технологийг ашиглан Монголд мэргэжлийн хүмүүсийг илгээж, судалгааны ажил хийлгүүлэх талаар хүсэлт гаргалаа. Эрхэмсэг гүнж төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар судалж үзэхээ мэдэгдэв.