images

“МОРИН ХУУР” КИНОГ АНХ УДАА ТАЙЛАНДЫН БОЛОН АСЕАН-НЫ ГИШҮҮН УЛСЫН ҮЗЭГЧДЭД ТОГЛУУЛАХААР БОЛОВ

МЭДЭЭ

2021-12-07

218

Тайландын Соёлын яам нь АСЕАН-ны Бангкокийн кино наадмыг 2015 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадмыг 12 дугаар сарын 8-13-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг наадамд Бруней, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Вьетнам, Филиппин, Индонез, Тайланд зэрэг АСЕАН-ны гишүүн 10 улсын уран бүтээлчид оролцож, кино бүтээлээрээ өрсөлдөх юм. 
Тус кино наадмын үеэр Монголын кино урлагийг танилцуулах зорилгоор богино хэмжээний “Морин хуур” киног анх удаа Тайландын болон АСЕАН-ны гишүүн улсын үзэгчдэд өмнө тоглуулахаар болов. 

Уг арга хэмжээ нь Тайландын томоохон “Central World” төвийн “SF World Cinema” кино театрт болох бөгөөд энэ үеэр Монгол Улсын Кино урлагийг дэмжих тухай хуулийг ЭСЯ-ны зүгээс мөн танилцуулах юм.