ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ МЭДЛЭГИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тайландын Хаант Улсын “Rajapruk” их сургууль энэ 2026 оны хичээлийн жилд хиймэл оюун ухаанд суурилсан олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх, контент бүтээх бакалаврын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлав. Тус сургуулийн Харилцаа холбооны тэнхимийн эрхлэгч Паном Клийхаяа хурдацтай хөгжиж буй цахим технологи нь цахим орчин, тэр дундаа насны хувьд харилцан адилгүй иргэд цахим орчин дахь мэдээллийг хэрхэн хүлээн авч, боловсруулж байгаад чухал нөлөө үзүүлж буйг онцлов. Тэрбээр “Rajapruk” их сургуулийн зарласан бакалаврын шинэ хөтөлбөр нь зөвхөн техникийн хэрэглээгээр хязгаарлагдах бус суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, ойлголт, тэдгээрийн ялгаа, онцлогийг судлахад түлхүү чиглэсэн болохыг онцлон тэмдэглэв. Тайландын Хаант Улсад энэ 2026 онд хиймэл оюун ухааны салбартай холбоотой ажлын байрны эрэлт 100,000 давах төлөвтэй байгаа ч энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөц хангалтгүй хэвээр байна.
Эх сурвалж: Bangkok Post