images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “ЦЭВЭР АГААРЫН ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ХЭЛЭЛЦЭНЭ

МЭДЭЭ

2026-05-05

96

Тайландын улс төрийн “Bhumjaithai” намын гишүүн, Засгийн газар дахь тус намын Бүлгийн дарга Коррави Приссанантакүл-ын мэдээлснээр өмнөх Засгийн газрын үед хэлэлцэж амжаагүй “Цэвэр агаарын тухай” хуулийн төслийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргах аж. Тэрбээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл, тэр дундаа “Цэвэр агаарын тухай” хуулийн төсөл Засгийн газрын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан гэж мэдэгдэв.

“Цэвэр агаарын тухай” хуулийн төсөлтэй холбогдуулан өнгөрсөн сард тайландын зарим иргэний нийгмийн байгууллага уг хуулийг яаралтай батлахыг уриалж байсан удаатай.

Эх сурвалж: Bangkok Post