images

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХИЙГ ЗӨВЛӨВ

МЭДЭЭ

2026-04-28

111

Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын улмаас далайн тээврийн маршрут өөрчлөгдөж, тээврийн зардал нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тайландын Экспорт, импортын банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үүсээд буй нөхцөл байдалд дасан зохицож, шинэ зах зээлд нэвтрэхийг зөвлөмж болгов. Тус банкны ерөнхийлөгч Чарат Раттанабуннити экспортлогчид техник, технологийн дэвшлийг ашиглан тээвэр, хүргэлтийн зардлыг бууруулах, түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангах, логистикийн чиглэлээр бусад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар эрсдэлийг бууруулах боломжтой гэж мэдэгдээд, дотоодын хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байгаа тул жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, олон улсын зах зээлд нэвтрэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тайландын Хаант Улсад ойролцоогоор 3 сая орчим жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд үүний 20,000-21,000 орчим нь экспорт хийх боломжтой аж.

Эх сурвалж: Bangkok Post