images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-04-28

111

Бүгд Найрамдах Сингапур Улсын Батлан хамгаалахын сайд Чан Чун Синг энэ 2026 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдөр Тайландын Хаант Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Тайландын Батлах хамгаалахын сайд, генерал Адул Бунтамчароен 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сингапурын Батлах хамгаалахын сайд Чан Чун Синг-ийг хүлээн авч уулзан, хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тухайлбал хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулах, батлан хамгаалахын үйлдвэрлэл болон кибер аюулгүй байдлын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн уулзалтаар талууд АСЕАН-ны гишүүн улсын Батлан хамгаалахын сайд нарын түвшний яриа хэлэлцээг эрчимжүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг урт хугацаанд хангахын чухлыг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Nation Thailand