images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС УРТ, ХУУРАЙ УЛИРАЛД БЭЛТГЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-04-27

108

Тайландын Хаант Улс 2026 оны 09 дүгээр сар хүртэл үргэлжлэх "супер Эл Ниньо" үзэгдлийн улмаас хэт халалт, ган гачиг нүүрлэх аюултай тулгараад байна. Энэхүү байгалийн үзэгдэл нь усны нөөцийг хомсдуулж, хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа тутарга тариалалтад ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй. Тариаланчид ган гачгаас гадна Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас өссөн шатахуун, бордооны зардалд давхар нэрвэгдэж байна. Хөдөө аж ахуйн орлого буурснаар өрхийн өр нэмэгдэж, үндэсний худалдан авах чадвар суларч, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал үүсэж болзошгүйг судлаачид анхаарууллаа. Үйлдвэрлэл, зочид буудал, дата төв зэрэг үйлчилгээний салбар ч усны хомсдол болон агаарын бохирдолоос үүдэлтэй хүндрэлд бэлтгэх шаардлагатай болж байна. Иймд зардлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болохын тулд нарны эрчим хүч ашиглах зэрэг тогтвортой газар тариаланд шилжихийг Засгийн газарт уриалж байна.

Эх сурвалж: Bangkok Post