images

БНХАУ, ТХУ ХООРОНД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

МЭДЭЭ

2026-04-27

100

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыын Гадаад хэргийн сайд Ван И-г Бангкок хотноо хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, өөрсдийн үндэсний төлөвлөгөөг уялдуулах хамтарсан “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулах анхаарал хандуулах аж. Түүнчлэн хоёр улс дээд хэмжээний айлчлалыг нэмэгдүүлэхээр тохиролцож, Ерөнхий сайд Анутиныг БНХАУ-д, Ерөнхий сайд Ли Цяныг ТХУ-д айлчлах албан ёсны урилгыг харилцан солилцжээ. Гадаад хэргийн сайд Ван И мөн Тайланд, Камбожийн харилцаа сайжирч байгааг сайшааж, бүс нутгийн тогтвортой байдлыг БНХАУ үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв. 

Эх сурвалж: Bangkok Post