images

ТАЙЛАНДАД МЕЛИОДОЗЫН ӨВЧНИЙ УЛМААС ЭНЭ ОНД 23 ХҮН НАС БАРСАН БАЙНА

МЭДЭЭ

2026-04-20

888

Тайландын Хаант Улсын Нийтийн эрүүл мэндийн яам тус улсад 2026 оны 01-04 дүгээр сарын хугацаанд мелиодоз өвчний 732 тохиолдол бүртгэгдэж, 23 хүн нас барсантай холбогдуулан өвчний тархалтыг анхааралтай ажиглаж байгааг мэдээлэв. "Хөрсний халуун" гэж нэрлэгддэг мелиодоз нь хөрс, усанд түгээмэл байдаг Burkholderia pseudomallei хэмээх нянгаар халдварладаг бөгөөд ихэвчлэн бохирдсон хөрс болон устай шууд харьцах, тоос шороогоор амьсгалах, эсхүл бохир ус уух замаар халддаг ажээ. Өндөр эрсдэлтэй бүлэгт тариаланчид болон чихрийн шижин, бөөрний өвчин, дархлаа суларсан архаг хууч өвчтэй хүмүүс багтдаг байна. Шинж тэмдэг нь өндөр халуурах, амьсгал давчдах, арьсан дээр буглаа үүсэх зэргээр илрэх бөгөөд нян цусанд орсон тохиолдолд амь насанд аюултай. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг усны гутал, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгсэл өмсөж, хоёр хоногоос дээш хугацаагаар өндөр халуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: World Thai PBS