ТАЙЛАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХОЛБОО ҮЙЛДВЭРИЙН ХААГДАЛТ 58 ХУВИАР ӨССӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МӨНГӨНИЙ ХАНШ УНАЛТТАЙ ДАВХАЦСАН ЭДИЙН ЗАСГИЙН ЗОГСОНГИ ҮЕД ХҮРГЭХ ЭРСДЭЛИЙН ТАЛААР АНХААРУУЛАВ
Тайландын Хаант Улсын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний улирлын байдлаар үйл ажиллагааны хүнд дарамтад орж, үйлдвэрүүд хаагдах нь огцом нэмэгдэж, шинээр нээгдэж буй үйлдвэрийн тоо эрс буурч, үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт сул түвшинд хэвээр байгаа аж. Эрчим хүчний үнийн өсөлт, түүхий эдийн нийлүүлэлтийн саатал, геополитикийн хурцадмал нөхцөл байдал, АНУ-тай хийх худалдааны харилцааны тодорхойгүй байдал, мөн дотоодын улс төрийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс нь тус улсыг стагфляцын эрсдэлд хүргэж болзошгүйг бизнесийн салбарынхан анхааруулжээ. Хэрвээ Ойрх Дорнод дахь зөрчил мөргөлдөөн үргэлжилж, газрын тосны үнэ нэг баррель нь 100-120 ам.доллароос дээш хэвээр байвал үйлдвэрлэл, тээврийн зардал цаашид нэмэгдэж, инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байх аж. Одоогийн төсөөллөөр Тайландын Хаант Улсын эдийн засгийн өсөлт 2026 онд ердөө 1.2-1.6 хувь, инфляц 2-3 хувьтай байх төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand