images

Бангкок хотын захирагчийн сонгуулийн тов гарав

МЭДЭЭ

2026-04-13

2345

Тайландын Хаант Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Бангкок хотын захирагч, Паттая хотын захирагч болон эдгээр хотын зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв. Бангкок болон Паттаяа хотын захиргааны сонгуульд нэр дэвших хүсэлтийг 05 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-ний хооронд хүлээн авах юм байна. Нэр дэвших сонирхолтой иргэд тавигдах шаардлага болон бүртгүүлэх журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны www.ect.go.th цахим хуудас болон 1444 дугаарын утсаар авах боломжтой. Бангкок хотын одоогийн захирагч Чадчарт Ситтипунт нь 2022 оны 05 дугаар сарын 22-нд зохион байгуулагдсан сонгуульд бие даан нэр дэвшиж, 1.38 сая хүний саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм. Тэрээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа нэр дэвших эсэхээ хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: World Thai PBS