images

ЗАСГИЙН ГАЗАР ТҮЛШНИЙ ҮНИЙН ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА

МЭДЭЭ

2026-03-25

40

Тайландын Хаант Улсын Эрчим хүчний яам Газрын тосны түлшний сан (Oil Fuel Fund)-гаас 150 тэрбум тай баат буюу 4.6 тэрбум ам.долларын зээл авах эрхийг Сангийн яаманд олгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Шинээр авах зээлийн зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын өрийн удирдлагын санхүүгийн жилийн 2026 оны төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлагатай бөгөөд тодотголыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсны үндсэн дээр Газрын тосны түлшний сангаас зээл авах эрх бүрэн хэрэгжих аж. Газрын тосны түлшний сангийн Гүйцэтгэх зөвлөлийн Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Порнчай Жиракулпайсарн-ны мэдээлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийн улмаас тус улс дизель түлшинд олгож байсан татаасыг бууруулах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тайландад дизель түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, нэг литр нь 33 тай баат буюу 1.01 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post