ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв энэ 03 дугаар сарын 16-17-ны өдөр Венийн олон улсын төвд болж буй “Дэлхийн залилантай тэмцэх” Дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв Вена хотноо зохион байгуулагдаж буй энэхүү Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ тус улсын Засгийн газар газрын тосны шинэ эх үүсвэр эрэлхийлж байгааг онцлоод, энэ хүрээнд орос, бразил, нигери, казахстан зэрэг улстай харилцан ажиллаж байгааг, мөн Оросын Холбооны Улс тус улсад газрын тос нийлүүлэх боломжтойгоо илэрхийлснийг тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар тус улс газрын тосны 95-100 хоногийн нөөцтэй аж.
Эх сурвалж: The Nation