images

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-03-18

18

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Анүтин Чанвиракүл эрчим хүчний хямрал, нөхцөл байдлын асуудлаар Сангийн сайд, Худалдааны сайд, Эрчим хүчний сайд, Төвбанкны тэргүүн, Үндэсний Эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Төсвийн товчооны дарга, мөн Сангийн яам, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Газрын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв. Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутгийн хурцадмал байдлын улмаас дотоодын эрчим хүчний үнэд нөлөөлж буй эрчим хүч, санхүү, төсвийн хямралыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна. Худалдааны сайд Супхажий Сутумпун Засгийн газар иргэдийн амьжиргааны өртөг, түүнд нөлөөлж буй дарамтыг бууруулах хүрээнд халамжийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг судалж байгааг онцолсон бол Сангийн сайд Экнити Нититанпрапас түр Засгийн газрын хязгаарлагдмал бүрэн эрхийн асуудлыг хөндөж, улмаар төсөв, санхүүтэй холбоотой аливаа тогтоол, шийдвэр гаргах боломжгүй байгаа гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Asia News Network