images

ЖДҮ-ИЙН САЛБАРЫН ДАРАМТ НЭМЭГДЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-03-16

50

Тайландын Хаант Улсад үйл ажиллагааны зардал болон түүхий эдийн үнэ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрийн салбарт ихээхэн дарамт учирч эхлээд байна. Үүнд эрчим хүчний хөөрөгдөл болон геополитикийн мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нөлөөлж байгаа аж. Эрчим хүч болон логистикийн зардал өссөнөөр жижиг аж ахуйн нэгжийн ашиг буурсан. Дотоодын худалдан авах чадвар сул, зах зээлийн өрсөлдөөн ширүүн байгаа тул олон аж ахуйн нэгж нэмэгдсэн зардлыг бүтээгдэхүүний үнэд шингээж чадахгүй байгаа аж. Эдийн засагчдын үзэж буйгаар Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй бол ЖДҮ-ийн салбарт үйл ажиллагаагаа зогсоох аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэж болзошгүй байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post