images

СЭЖИГТЭЙ ДАНСЫГ ШАЛГАЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-03-10

14

Тайландын Дижитал хөрөнгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн худалдааны холбоо (Thai Digital Asset Operators Trade Association) дижитал хөрөнгийн салбарт үйлдэгдэж буй хууль бус үйл ажиллагаа, ялангуяа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд 10,000 орчим сэжигтэй цахим дансыг царцаан шалгаж байгааг тус холбооны тэргүүн бөгөөд “KuCoin Thailand” компанийн гүйцэтгэх захирал Атт Тонгяая мэдэгдэв. Тэрбээр уг ажиллагаа нь шинээр хэрэгжүүлж буй “Speed bump” хяналтын арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа бөгөөд энэ нь цахим залилан болон мөнгө угаах гэмт хэрэгт ашиглагдаж болзошгүй санхүүгийн гүйлгээг түр зогсоож, шалгах боломжийг бүрдүүлэх зорилготойг онцлов. Ийм төрлийн дансыг ихэвчлэн цахим залилангийн гэмт бүлэглэл хохирогчдоос шилжүүлэн авсан мөнгөө богино хугацаанд олон дансаар дамжуулан угаахад ашигладаг байна. Сүүлийн жилд тус улсад цахим залилан, мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид болон санхүүгийн байгууллага криптовалютын үйлчилгээ үзүүлэгчид болон банк, санхүүгийн бусад байгууллагатай хамтран хяналт, зохицуулалтыг чангатгаж байгаа аж.

Эх сурвалж: Bangkok Post