images

ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОНО

МЭДЭЭ

2026-03-10

16

Тайландын Хаант Улсын Сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Экнити Нититанпрапас тус улс дэлхийн геополитикийн хямралыг боломж болгон ашиглах шаардлагатайг “Siam Cement” группийн арга хэмжээнд оролцох үеэрээ онцлов. Тэрбээр, Ойрх Дорнодын бүс нутаг дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ өсөж болзошгүйг анхааруулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарт яаралтай бодлогын арга хэмжээ авах, мөн шууд эрчим хүч худалдан авах гэрээ (Direct Power Purchase Agreements)-г зөвшөөрөх замаар цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох шаардлагатай гэж мэдэгдэв. Түүнчлэн, 1980 онд Америкийн Нэгдсэн Улс болон Европын Холбоо Япон Улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх дарамт үзүүлсний улмаас японы хөрөнгө оруулагчид өөрсдийн үйлдвэрлэлийг тайланд болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн бусад улсад шилжүүлж байсан түүхийг дурдаад, өнөөдрийн хувьд үүнтэй төстэй нөхцөл байдал үүссэн буюу гадаадын хөрөнгө оруулагчид тайландыг сонирхож эхэлсэн явдлыг боломж болгон ашиглах хэрэгтэйг, мөн өнгөрсөн 2025 онд Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөлд нийт 1.8 их наяд тай баат буюу ойролцоогоор 56.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүсэлт ирснийг “Ухаалаг аж үйлдвэр” сэдвийн хүрээнд тавьсан илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post