ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫГ 22:00 ЦАГААС ХОЙШ АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ, ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЗАЙНААС АЖИЛЛАХ ХЭЛБЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Засгийн газар эрчим хүч хэмнэх нэмэлт арга хэмжээг судалж байгаа бөгөөд дэлхийн эрчим хүчний үнийн хямралын үед газрын тосны хэрэглээг хянах зорилгоор улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудын ажиллах цагийг 22:00 цаг хүртэл хязгаарлах нь боломжит нэг хувилбар гэж үзэж буй. Үүний зэрэгцээ, төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэрэглээг бууруулж, богино хугацааны зардлыг танах зорилгоор зургаан зүйл бүхий багц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Айрин Панрит энэ 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхдээ, дэлхийн эрчим хүчний үнийн хэлбэлзэлтэй холбогдуулан хариу арга хэмжээ авах, эдийн засаг болон иргэдийн амьжиргааны өртөгт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор төрийн албаны эрчим хүчний хэрэглээг бууруулах талаар Эрчим хүчний яамнаас боловсруулсан удирдамжийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэжээ. Тэрбээр хэлэхдээ, дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн гол бүс нутаг болох Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн зах зээл дээр газрын тос болон эрчим хүчний үнийг өндөр савлагаатай байлгаж байгааг тэмдэглэжээ. Тиймээс Засгийн газраас тус улсын эрчим хүчний менежментийн асуудлыг анхааралтай ажиглаж байна гэжээ.
Эх сурвалж: The Nation Thailand