images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛ 10.53 ХУВИАР ӨСӨВ

МЭДЭЭ

2026-02-24

13

Зүүн Өмнөд Азид тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Тайландын Хаант Улс энэ 2026 оны 01 дүгээр сард нийт 118,386 ширхэг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.53 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. Тайландын Аж үйлдвэрлэлийн холбооны мэдээлснээр үйлдвэрлэл нэмэгдэхэд дотоодын зах зээл болон цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн эрэлт голлон нөлөөлсөн бөгөөд энэ 2026 онд тээврийн хэрэгслийн нийт үйлдвэрлэл 3 хувиар өсөж, ойролцоогоор 1.5 сая ширхэг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх төлөвтэй байгааг онцлов.

БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид болох “BYD”, “GWM” зэрэг компани тайландад дотоодын зах зээлд борлуулах болон экспортын нийлүүлэлт хийх зорилгоор өөрсдийн үйлдвэрээ байгуулж, үйл ажиллагаанд оруулсан бөгөөд тайланд нь “Toyota”, “Honda” зэрэг дэлхийн тэргүүлэгч тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хувьд экспортын стратегийн гол төвийн нэгт тооцогддог.

Эх сурвалж: Bangkok Post