images

БУМЖАЙТАЙ НАМ ЭВСЭЛД НЭГДЭХИЙГ ХҮССЭН НАМТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН

МЭДЭЭ

2026-02-23

16

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл Бумжайтай нам эвслийн Засгийн газар байгуулахын тулд бусад намтай хэлэлцээ хийхэд нээлттэй байна гэж мэдэгдэв. Тус улсад 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төлөөлөгчдийн танхимын сонгууль зохион байгуулагдсан хэдий ч албан ёсны дүнг Сонгуулийн хороо хараахан зарлаагүй байгаа юм. Мөн Ерөнхий сайд Сонгуулийн хороон албан ёсны дүнг нэгтгэж нийтлэхэд хоёр сар гаруй хугацаа шаардлагатай болж магадгүйг онцлов. Одоогийн байдлаар Бумжайтай намын тэргүүлсэн Пыа Тай болон бусад жижиг намаас бүрдсэн эвсэл Доод танхимын 500 суудлаас олонх буюу 280 гаруй суудлыг аваад байгаа юм. Бумжайтай нам Кла Там намыг эвсэлд нэгдэхийг урих талаар хэлэлцэж байгаа бөгөөд Ардчилсан намтай ч хэлэлцээ хийх боломжийг мөн үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: World Thai PBS