images

ТУСГААР ТОГТНОСОН ТЕХНОЛОГИ НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТҮЛХҮҮР

МЭДЭЭ

2026-02-23

12

Тайландын Хаант Улс улс үндэсний аюулгүй байдал болон тус улсын эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангахын тулд өөрийн бие даасан технологи болон инновацын дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатайг судлаачид онцолж байна. Гадаадын технологиос хамааралтай байх нь хэрэглэгчийн мэдээлэл алдагдах, бусдын мэдэлд орох зэрэг далд эрсдлийг бий болгодог гэж үзэж байгаа аж. Цэргийн ажиллагааны хувьд, тэр дундаа дроноос хамгаалах салбарт гадны тусламж хүлээлгүйгээр бие даан хариу арга хэмжээ авах чадвартай байх нь маш чухал болохыг Агаарын цэргийн хүчин онцлов. Дотоодын инновацыг хөгжүүлэх шаардлагатай гол салбарт хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дрон болон сансрын технологи багтаж байна. Тайландын Үндэсний компьютерийн технологийн төв хувийн хэвшилд зориулсан тай хэлний хиймэл оюун ухааны суурь загвар технологийн дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд технологи импортлогчоос бүтээгч улс болох нь тухайн улсын дижитал бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, геополитикийн тодорхойгүй байдалд тэсвэртэй байх гол үндэс болгоно гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post