images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД “ТОТЬ ШУВУУНЫ ХАЛУУРАЛ”-ЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, ШУВУУ ТЭЖЭЭГЧДЭД АНХААРУУЛГА ӨГӨВ

МЭДЭЭ

2026-02-04

21

Тайландын Хаант улсын Цахим эдийн засаг, нийгмийн яамнаас “тоть шувууны халуурал” (Psittacosis)-ын талаарх мэдээлэл нь худал мэдээ бус, бодит үнэн болохыг Засгийн газрын бодлогын хүрээнд ажилладаг Хуурамч мэдээтэй тэмцэх төвийн нарийвчилсан шалгалтаар баталгаажуулсны дараа энэ нь амьтан сонирхогчид болон олон нийтийн анхаарлын төвд оржээ. Анхны халдвар авсан тохиолдол нь агааржуулалт муутай орчинд, хамгаалах хэрэгсэлгүйгээр шувуу тэжээж байсан хүнд илэрсэн бөгөөд тухайн иргэн эмчилгээ хийлгэсний дараа бүрэн эдгэрчээ. Тотийн халуурал нь шувуунаас дамжих “чимээгүй аюул” бөгөөд нэг удаагийн амьсгалаар ч хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх эрсдэлтэй аж. Энэхүү өвчин нь “Chlamydophila psittaci” хэмээх нянгаар үүсгэгддэг бөгөөд дараах олон төрлийн шувуу, шувууны аж ахуйн амьтдад илэрдэг ажээ. Үүнд: тоть, тагтаа, нугас, цацагт хяруул орох аж. Тайландын Өвчний хяналтын газраас иргэдэд сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: Asia News Network